Бишрэлт групп

SISLEY брэнд Улсын Их Дэлгүүрт шинэ салбараа нээлээ

Sisley брэнд Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төвүүдийн нэг болох Улсын Их Дэлгүүрт шинэ салбараа нээж, хэрэглэгчдэдээ илүү ойртлоо.

"SISLEY" брэнд нь шинэлэг загвар, чанартай хийцээрээ ялгарч, өөрийн гэсэн өнгө төрхөөрөө хэрэглэгчдийнхээ анхаарлыг үргэлж татсаар ирсэн. Эрэгтэй, эмэгтэй бүх төрлийн загварлаг хувцаснаас өдөр тутмын сонголтоо хийж хээнцэр дэгжин, бусдаас содон өөрийн өнгө төрхөө бүтээх боломжийг Sisley санал болгодог билээ.

1968 онд нэгэн жижиг жийнсний цуглуулгаас гараагаа эхэлсэн "Sisley" брэнд нь 1974 онд "Benetton" группт нэгдэж үүсгэн байгуулагдсан бөгөөд хувцас загварын ерөнхий нийтлэг өнгө аясыг эвдэн гарч ирсэн түүхтэй. Мөн 1985 он гэхэд өөрийн гэсэн цоо шинэ дүр төрхөөр залуусын брэнд гэгдэж дэлхий нийтэд танилцуулагдсан байдаг. Харин өдгөө дэлхий дахинаа 900 гаруй салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна.

"Өөрсдийн гэсэн дотоод ертөнцтэй, шинийг эрэлхийлэгч, зорилготой, зорилгынхоо төлөө хөдөлмөрлөдөг мөн хариуцлагатай залуусын илэрхийлэл" энэ бол SISLEY брэндийг илтгэх мөн чанар юм. Загвар болоод чанарыг илэрхийлэгч Sisley брэнд загварын салбар дэлгүүртээ онцгой дотоод заслыг хийж хэрэглэгчиддээ шинэлэг загваруудаа санал болгож байна.