Хүний нөөцийн бодлого
Группийн алсын хараа, эрхэм зорилго, хамт олны үзэл баримтлал, группийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг, баримтлах зарчим, хүрэх үр дүнтэй нийцсэн, харилцан уялдаатай байхыг эрхэмлэнэ
- Хүний нөөцийн зохистой бодлогыг хэрэгжүүлж ажиллагсдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлж, хамт олон, хувь хүний үзэл бодол, хүсэл сонирхолыг дээдэлнэ
- Компанийн ажилтан бүр эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үргэлж шинийг эрэлхийлэн бүтээлчээр ажиллаж, хөдөлмөрийн үр дүнгээ шударгаар үнэлүүлэх нэгдсэн системийг бүрдүүлнэ