Бишрэлт групп

Бидний оролцоо

Бидний оролцоо

Ногоон менежмент

Ногоон менежментийг хөгжүүлж хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах асуудал нь Группийн хэмжээнд анхаарал тавьдаг томоохон асуудал юм.

Бид ирээдүй хойч үедээ ногоон ирээдүйг өвлүүлэх, байгаль орчноо хамгаалах, нийгмийн сайн сайхан үйлсийн төлөө олон жилийн турш шат дараатай, үр өгөөжтэй ажлуудыг хариу нэхэлгүй, шантарч буцалгүй тууштай хэрэгжүүлж ирсэн.

Бид Группийнхээ хэмжээнд үйл ажиллагааныхаа үе шат бүрт ногоон менежмент, хүрээлэн буй орчинд үзүүлж буй үр нөлөөг анхааран авч үздэг.

  • 2012 оноос Органик Монгол хөтөлбөрийг дэмжин “Органик Монгол бичил зээлийн ногоон хөтөлбөр”
  • “Эсгий эдлэлийн загварын уралдаан” үзэсгэлэн
  • “Ногоон оффис” аян
  • “Халуун Сэтгэл Аян” цус хандивлах сайн дурын аян
  • “Органик ба ногоон бүтээгдэхүүн”
  • “Намрын ногоон өдрүүд”
  • Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн /ТоС/ хөтөлбөр зэрэг уламжлал болсон хөтөлбөрүүдэд амжилттай оролцож, зохион байгуулж, санхүүжүүлдэг.

Мөн тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчноо эко болгох зорилгын хүрээнд ажилтан бүр мод тарих, арчлах ажлыг уламжлал болгосон бөгөөд бид хийж буй үйл ажиллагаагаараа дамжуулан эх дэлхийд нүүрлээд байгаа цөлжилтийн эсрэг үйл хэрэгт оруулж буй хувь нэмрээ тасралтгүй өсгөхийг зорин ажилладаг.

Нийгэм, Эрүүл мэнд, Эмзэг бүлгийг дэмжих

Бишрэлт групп нь хүн амын эрүүл мэнд, нийгэмд тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцон, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн, онцгой анхаарал хандуулан ажилладаг.

Бишрэлт Групп нь өөрийн охин компани болох “Монгол эм импэкс концерн” ХХК-ийн үйл ажиллагаагаар дамжуулан нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгцээтэй эм, бараагаар тусламж үзүүлэн, хүүхэд асрах төв, эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигчдэд витамин, бусад шаардлагатай эм тариагаар хангах зэрэг шат дараатай ажлуудыг гүйцэтгэсээр ирсэн.

Үндэсний хэмжээнд элэгний өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг Монгол Улсын эрүүл мэндийн яамтай хамтран 3 дах жилдээ амжилттай зохион байгуулж байна. Иргэдэд эм, эм бэлдмэлийг зөв зохистой хэрэглэх эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх үүднээс мэдээлэл өгөх Эрүүл мэндийн технологи үзэсгэлэнг жил бүр ивээн тэтгэж ажилладаг.

Эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй байгаа өнөө үед нийгэмд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэн бий болдог гамшгийн үед хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгслийг бэлэн байдалд байлгах, ард иргэдийн сонорт хүргэн, үйлчлэхэд чиглэсэн олон талт хөтөлбөрийг дэмжин хамтарч ажиллаж байна.

Боловсрол , соёл урлаг, спортыг дэмжих

Боловсрол, соёл урлаг, спортын салбарт дэмжлэг үзүүлэх нь Монгол улсынхаа уламжлагдан ирсэн өв соёлыг хадгалан үлдэхэд чухал ач холбогдолтой юм. Бид олимпийн наадам, спортын уралдаан тэмцээн, нийгмийн боловсрол, үндэсний онцгой өв соёлд голлон анхаарал хандуулан ажилладаг.

Залуучуудыг дэмжсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоотой эртнээс хамтран, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад банк санхүүгийн чиглэлээр ерөнхий ойлголт, мэдээлэл өгөх, хүүхдүүдийн ирээдүйн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс “Санхүүгийн боловсрол олгох сургалт”-ыг Банк санхүүгийн академи, Монгол банкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвтэй хамтран Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг.

Бишрэлт Группийн ажилтнуудын сайн дурын гишүүдээс бүрдэх “Таван цагариг” клубээрээ дамжуулан, хамт олныг идэвхжүүлэх, ажиллагсдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөгжүүлэх зорилгоор спорт, урлагийн арга хэмжээг жил бүр зохион явуулдаг төдийгүй цаашид ч улс, тив, дэлхийн аварга, олимпын наадамд оролцох баг тамирчдыг дэмжин хамтарч ажиллана.


“Бишрэлт групп" хөгжлийн бэрхшээлтэй шилдгийн шилдэг авьяаслаг хүүхдүүд"-ийг баярлууллаа 6 жил, 10 сар өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй шилдгийн шилдэг авьяаслаг хүүхдүүдийг шалгаруулах “Хатан дуулал-2018” урлагийн их наадам өнө...

Дэлгэрэнгүй...

Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтэстэй хамтран “Бишрэлт пропертиз” ХХК нь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хичээл, сургалтыг амжилттай зохион байгууллаа 6 жил, 10 сар өмнө

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Бишрэлт группийн нийт нэгдлийн оролцогч компаниудын ажилтнуудад гал түймрийн аюул...

Дэлгэрэнгүй...

Бишрэлт групп нь амьдрал бэлэглэх ариун аянд нэгдлээ 7 жил өмнө

Бишрэлт групп нь Цус судлалын үндэсний төвтэй хамтран 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Цусаа бэлэглэж амьдрал хайр...

Дэлгэрэнгүй...

Бишрэлт Групп нь Шинэ Хос Номин Оюу ТББ-тай хамтран хүүхдийн шинэ жилийг зохион байгууллаа 7 жил өмнө

Бишрэлт Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Шинэ Хос Номин Оюу” ТББ-тай хамтран Чингэлтэй дүүргийн тусгай хэрэгцээ...

Дэлгэрэнгүй...

“Намрын ногоон өдрүүд-2016” 8 жил, 2 сар өмнө

Жил бүр уламжлал болсон “Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн үзэсгэлэн худалдаа 2016 оны 9 дүгээр сарын 26 – ...

Дэлгэрэнгүй...

Эх үрсийн баярыг энхрий бяцхан үрстэйгээ хамт “давхар давхар урамшуулал”-тай тэмдэглэн өнгөрүүллээ 9 жил, 6 сар өмнө

Бишрэлт групп болон гишүүн охин компаниуд хамтран 2015 оны 06 дугаар сарын 01-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах...

Дэлгэрэнгүй...