Бишрэлт Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Шинэ Хос Номин Оюу” ТББ-тай хамтран Чингэлтэй дүүргийн тусгай хэрэгцээний 02-18 насны сургууль цэцэрлэгт хамаардаггүй хүүхдүүдийг нийгэмшүүлэх үйлсэд тусламжийн гараа сунган Бяцхан дүү нарынхаа шинэ жилийн баярын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус төрийн бус байгууллага нь Чингэлтэй дүүргийн 7-оос 19-ээр хорооны 02-18 насны гэрийн асаргаанд байдаг хүүхдүүдийг “Хөдөлгөөн засал”, “Нийгэмшүүлэх” сургалтыг тогтмол зохион байгуулан ажилладаг байна.
Та бүгдийн хүүхэд багачуудын төлөө хийж буй гэрэл гэгээ түгээх ариун үйлсэд амжилт хүсье!