Баримтлах зарчим
Аливаа амжилт бүтээлээр дүүрэн бизнесийн байгууллага нь нийгмийн өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээж, хүний эрүүл мэнд, байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөгүй, харилцагч, хамтран ажиллагч түншүүд, олон нийтийн өмнө нээлттэй, хууль эрх зүйн хүрээнд ил тод шударга үйл ажиллагаа явуулж баялаг бүтээхийн зэрэгцээ улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж үлгэрлэн уриалж байдаг билээ. Бишрэлт Групп энэхүү үйл хэрэгт үргэлж манлайлан оролцдог төдийгүй хүрсэн амжилт ололтынхоо хирээр нийгэмд тустай үйл ажиллагаа явуулсаар ирсэн юм.
Группийн хэмжээнд нийгмийн олон салбарт хөрөнгө оруулалт хийгдэн шинээр ажлын байр бий болгох, ажиллагсдаа тогтвортой ажлын байраар хангах, нийгмийн асуудлыг шийдэх, хөнгөлөлт урамшуулалд хамруулах, амьдрах болон ажиллах таатай орчин бүрдүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаас гадна хамтрагч түншүүд, ханган нийлүүлэгч байгууллагуудаар дамжуулан дам болон давхар ажлын байрыг олноор бий болгон үндэсний компаниудаа дэмжин ажилладаг.
Группийн зүгээс улс орон, нийгмийн өмнө хүлээх чухал хариуцлагын нэг бол татвар, хураамж, төлбөрөө хуулийн дагуу цаг хугацаандаа үнэнч шудрагаар төлж улсын төсвийн бүрдэлд зохих хувь нэмрээ оруулан нийгмийн сайн сайхны төлөөх олон үйлсийг дэмжиж байна.