Бишрэлт групп

Shiseido алдарт Future Solution LX цувралынхаа 10 жилийн ойн баярыг Монголд тэмдэглэлээ

Shiseido брэндийн хамгийн тансаг, алдартай цуврал болох Future Solution LX 10 нас хүрсэнтэй холбогдуулан дэлхий дахинаа уг баярыг тэмдэглэж байна.




Өнгөрөгч баасан гарагт буюу тавдугаар сарын 24-ны өдөр АСЕМ Вилла дахь The Brook ресторанд Shiseido брэндийн алдарт Future Solution LX цувралын 10 жилийн ойн баярыг зохион байгууллаа. "Beauty Transcends Time" буюу "Цаг хугацаа үл хамаарах гоо үзэсгэлэн" гэх уриан дор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд Монголын урлаг соёл, хувцас загвар, бизнесийн салбарын үзэсгэлэнт эмэгтэйчүүд болон үнэнч хэрэглэгчид маань нэг дор цугларч, үдшийг тааламжтай өнгөрүүлсэн юм.

Shiseido брэнд ойн арга хэмжээнд зориулан The Brook рестораны үндсэн танхимыг интоорын мод, цаасан дэнлүү зэргээр чимэглэсэн нь Зэн цэцэрлэгт хүрээлэнд ирсэн мэт амар тайван сэтгэгдэл төрүүлж байсан бол бүдэг гэрэл анивчих Galaxy хэмээх хоёр дах танхим нь сансар огторгуйг санагдуулах мэт байлаа. Ингэж нэг газар тэс хоёр өөр орчин бүрдүүлсэн нь өвөрмөц шийдэл болж, зочдын сэтгэлийг догдлуулж байв. Түүнчлэн энэхүү заслаараа дамжуулан Future Solution LX арьс арчилгааны цуврал өдөр ч, шөнө ч арьсанд тань үр шимээ үзүүлсээр байх болно гэдэг утга санааг илэрхийлэхийг зорьсон билээ.




Үдэшлэгт уригдсан зочид шинэхэн сүши, тартлет зууш зооглон урлагийн үзүүлбэр үзэхийн сацуу Future Solution LX цуврал дахь бүтээгдэхүүнийг өөрийн биеэр туршиж үзсэн юм. Харин одоо энэхүү үдшийн гол баатар болох Future Solution LX-ийг дэлгэрэнгүй танилцуулъя,

Мөнхийн гоо үзэсгэлэнг бэлэглэх Future Solution LX

10 жилийн өмнө Shiseido брэндийн эрдэмтэн, судлаачид Японы эмийн ургамлыг орчин үеийн техник, технологитой хослуулан арьсны хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй эсийн түвшинд хүртэл тэмцэж, хөгшрөлтөөс хамгаалах дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн гаргаж авсан нь Future Solution LX байсан юм. Худалдаанд гарсан цагаасаа хойш мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлгээ авч, олон хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байсан Future Solution LX цуврал 2017 онд шинэчлэлт хийж, "SkingenecellEnmei" хэмээх маш өндөр үр дүн үзүүлдэг шинэ жорыг найрлагадаа нэгтгэсэн байгаа. 

Future Solution LX-ийн үндсэн орц болох "SkingenecellEnmei" хэрхэн бүтсэн бэ?

Эн (延) буюу "уртасгах", Мей (命) буюу "амьдрал" буюу цогцоороо "Амьдралыг уртасгагч" хэмээх утга санаа илэрхийлэх Энмей эмийн ургамлын түүх VIII зуунаас эхлэлтэй. Эртний нэгэн домогт Буддын шашны Кукай гэх сургаалч лам өвчинд нэрвэгдсэн аялагчийг Энмей эмийн ургамлын тусламжтайгаар үхлийн аюулаас аварсан тухай өгүүлдэг. Shiseido-гийн эрдэмтэд уг домог дээр үндэслэн Энмей ургамлын эх нутаг болох онгон дагшин Койя уулын бэлээс энэхүү ид шидтэй ургамлыг түүж, дараа нь өөрсдөө тариалж хамгийн сайн чанарын ханд гарган авчээ. Энмей ургамлын хандыг "Skingenecell 1P" ба "Vitamin C Ethyl II" гэх хоёр төрлийн бодистой нэгтгэн "SkingenecellEnmei" нэртэй эсийн түвшинд хүртэл нөлөөлж, маш өндөр үр дүн үзүүлдэг шинэ жорыг бүтээсэн байна. Энэхүү шинэ найрлага нь "урт наслалтын ген" гэгдэх Sirtuin 1 генийн үйл ажиллагааг идэвхжүүлж, арьсны хөгшрөлтийг удаашруулан, Serpin B3 хэмээх арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг уургийн нийлэгжилтийг багасгаж, үйлчлэлийг дарангуйлдаг байна.

Future Solution LX-ийн найрлага дахь Японы гайхамшигт ургамлууд

Future Solution LX цувралыг шидэт "SkingenecellEnmei" найрлагаас гадна антиоксидант, амин хүчлээр баялаг Uji хэмээх дээд зэргийн ногоон цай, ATP хэмээх арьсыг эрч хүчээр хангагч нуклеотидоор баялаг angelica ургамлын үндэс, мөн уян хатан чанарыг сайжруулж, арьсны бүтцийг бэхжүүлэх Ошима сакура цэцгийн навчны хандаар баяжуулсан байдаг. Эдгээр эмийн ургамлууд нь Future Solution LX цувралын зовхины тосноос эхлээд серум хүртэлх бүх бүтээгдэхүүнд агуулагддаг ба хормын зуур арьсны тань эсүүдийг нөхөн төлжүүлж, исэлдэлтээс хамгаалан гэрэлтсэн, толигор, уян хатан арьс бий болгох юм.