Бишрэлт групп

MISAKI брэнд "What a Wonderful World" дуунаас сэдэвлэсэн сувдан цуглуулгаа танилцууллаа

Орчин үеийн дизайнтай сувдан гоёлыг хаанаас олох вэ?

Misaki брэнд "What a Wonderful World" дуунаас сэдэвлэсэн сувдан цуглуулгаа танилцууллаа.

Модерн хийц, сонгодог хэв маягийг хослуулсан тансаг зэрэглэлийн сувдан эдлэлийг санал болгодог MISAKI брэнд шинэ улиралд зориулсан цуглуулгаа танилцууллаа. Таримал болоод гар урлалын шилэн сувдаар мэргэшсэн MISAKI брэнд гоёл чимэглэлүүдээ бүтээхдээ Японы сувд боловсруулах нарийн аргыг Францын дахин давтагдашгүй гоо зүйтэй хослуулдгаараа алдартай билээ.

Яагаад MISAKI брэндийг сонгох хэрэгтэй вэ?

Сувдан эдлэл өөрийн загвар, хийцээс хамаараад хуучинсаг харагдах тохиолдол байдаг ч MISAKI брэндийн хувьд эсрэгээрээ маш орчин үеийн, загварлаг гээд нэг үгээр бол орчин үеийн бүсгүйчүүдийн хэрэглээнд төгс нийцэж чадах үнэт эдлэл гаргадаг. Тиймдээ ч ажил хэрэгч, контемпорари эмэгтэйчүүдийн дуртай брэндийн нэгээр нэрлэгддэг болов уу.

Брэндийн шинэ цуглуулгыг Боб Тиэлийн жазз бүтээл болох "What a Wonderful World" дуунаас сэдэвлэн урласан ба үнэхээр л алдарт дууг санагдуулам хөнгөн зөөлөн, уян хатан, гэгээлэг өнгө аяс загвар бүрт нь шингэжээ. Цуглуулга дахь загваруудыг дууны үгээс эш татан хоёр хэсэгт хуваасан ба "Babies, Bright" хэмээн нэрлэсэн хэсэгт таримал сувдаар чимэглэсэн, тансаг байдлыг илтгэх загварууд багтсан бол гар урлалын шилэн сувдаар урласан гоёлыг "Roses" хэсгээс олох боломжтой билээ.

Таримал сувдаар чимэглэсэн "Babies, Bright" загварууд

Хэрвээ та цэмцгэр байдлыг эрхэмлэдэг бол "Babies" загварт анхаарлаа хандуулаарай. Гэрэл цацруулсан, гялалзсан сувдаар чимэглэсэн минимал хийц бүхий уг гоёл таныг эрхэмсэг атлаа дэгжин харагдахад туслах болно. Харин үнэт сувдыг абстракт, тэгш бус хэмтэй дизайнаар баяжуулан, циркон чулуугаар чимэглэсэн "Bright" загвар нь шинэлэг байдлыг эрэлхийлэгч бүсгүйчүүдийн таашаалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.



"Babies" загвар



"Bright" загвар


Гар урлалын шилэн сувдаар чимэглэсэн "Roses" загвар

Харин шинэ цуглуулгын хоёр дах хэсэгт шилэн сувдаар чимэглэсэн ээмэг, зүүлтийн хослол багтсан юм. Сарнайн цоморлогийг санагдуулам элементээр баяжуулсан, минимал өнгө аяс бүхий уг загварыг зөвхөн сувдан гоёл гэлтгүй нарийн гинж, чокер зүүлт, шигтгэдэг ээмэг гээд өөр бусад төрлийн аксесуартай хослуулахад тохиромжтой байна.



"Roses" загвар


Хэзээд ч үнэ цэнэтэй байх сувдан гоёлууд

Хэрэв та MISAKI брэндийн бүтикээр яг одоо зочилбол шинэ цуглуулгаас гадна Timeless хэмээн нэрлэгдэх хэзээ ч хуучрашгүй, үнэ цэнтэй сувдан чимэглэлүүдээс худалдан авалт хийх боломжтой байна. Тухайлбал сонгодог гоёл гэх тодотголтой урт сувдан зүүлт, шигтгэдэг болон цагирган ээмэг, гоёмсог хийцийн бугуйн цаг, геометрийн хэлбэр дүрсээр баяжуулсан минимал өнгө аястай, ямар ч хувцаслалттай сайхан зохицох аксесуарууд энэхүү хэсэгт багтжээ.