Бишрэлт групп

Бишрэлт Группийн “НЭЭЛТТЭЙ 200 АЖЛЫН БАЙР” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

Бишрэлт Групп “НЭЭЛТТЭЙ 200 АЖЛЫН БАЙР” өдөрлөг 2018 оны 10-р сарын 06-нд Бишрэлт Зочид буудлын Diamond хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Тус өдөр Бишрэлт Группийн охин компаниуд болох Бишрэлт Интернэйшнл ХХК, Бишрэлт Трейд ХХК, Велл март ХХК, Бишрэлт ХХК, Бишрэлт Пропертиз ХХК /Сүлд Секюрити ХХК/, Бишрэлт Инженеринг энд констракшн ХХК, Сити молл ХХК-иуд оролцлоо. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд нээлттэй 200 ажлын байрны мэдээллийг хүргэж, 500 гаруй ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүллээ.