Бишрэлт групп

Капитал банк салбар нэгжээ нээн өргөжсөөр байна

Монгол улсын арилжааны анхны банк болох Капитал банк нь үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоо угтан олон төлөвлөгөөт ажил хэрэгжүүлж байгаа бөгөөд шинээр салбар нэгжийн тоог нэмэгдүүлэн харилцагч, үйлчлүүлэгчиддээ хүргэх үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэн ажиллаж байна.

2014 оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэг 22-р хороо, Чингэлтэй дүүрэг 15,18-р хороо, Баянгол дүүрэг 5-р хороо, Хөдөө орон нутагт Дорноговь аймаг Замын-Үүд сум, Хөвсгөл аймаг Мөрөн сум, Баянхонгор аймаг Хонгор сум, Дорнод аймаг Хэрлэн сум, Хэнтий аймаг Чингис хот , Сүхбаатар аймаг Баруун-Урт хот, Сэлэнгэ аймаг Мандал сум, 12 шинэ салбар нэгжээ нээн нийт 76 салбар нэгжтэй болон өргөжиж байна.

Капитал банк нь дараагийн салбар нэгжээ Улаанбаатар хотод Нисэх, Яармаг, Баянхошуу, Багатойруу, Тавинмянгат, Налайх дүүрэгт нээх бол Орон нутагт Дундговь аймаг, Орхон аймаг, Архангай аймаг, Баян-Өлгий аймаг, Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг, Ховд аймаг, Дархан хот, Төв аймаг, Завхан аймаг, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудад албан ёсоор нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Үндэсний 100% хөрөнгө оруулалттай Капитал банк нь нийслэл болон хөдөө орон нутгийн 76 салбар тооцооны төвийн 500 гаруй ажилтнаараа дамжуулан харилцагч үйлчлүүлэгчиддээ түргэн шуурхай бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн, харилцагчдаа ямагт тэргүүнд тавин ажиллаж, санхүүгийн хэрэгцээг улам бүр хялбаршуулан үйлчилж байгаадаа тайтай байна.

Салбар нэгж болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.capitalbank.mn сайтнаас болон 70001912 дугаараас авах боломжтой.