Бишрэлт групп

Бизнесийн чиглэл

Бизнесийн чиглэл

Бидний үйл ажиллагаа өргөжин тэлсээр дараах үндсэн 3 салбарт 11компани болон салбарлаж үйл ажиллагаа явуулж байна.

/media/bishrelt/content/icon/icon8.png Бишрэлт Групп нь 2000 оноос үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа үйлдвэрлэл, техник технологи, тоног төхөөрөмж, машин механизмийн материаллаг бааз сууриа шинэчлэхэд нэлээдгүй хөрөнгө оруулалт хийн, олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн барилга, барилгын материал, дэд бүтэц, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийг бий болгосон.
Мөн мах боловсруулах болон гурил, гурилан бүтээгдэхүүн, шингэн эм, авто зам гүүр, барилга угсралтын үйлдвэрийн цогцолбор төслүүдийг амжилттай эрхлэн явуулж байна.
Бид Монгол Улсын үйлдвэрлэл, технологийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулахын зэрэгцээ тогтвортой ажлын байрыг шинээр бий болгон, орчин үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг.
/media/bishrelt/content/icon/icon7.png Бишрэлт Групп нь худалдаа үйлчилгээний салбарын зах зээлийн хөгжилд хурд нэмсэн, инновацид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн, гадаад, дотоод худалдаа, зочид буудал, сүлжээ супермаркет, амралт аялал жуулчлалын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагааг явуулж байна.
Бид Монгол Улсынхаа худалдаа, үйлчилгээний салбарын дэд бүтэц, онлайн худалдаа, ложистик сүлжээг өргөжүүлэн, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төвлөрөн ажиллаж байна.
Жил бүр олон арван ажлын байрыг шинээр бий болгон чадварлаг, эвсэг баг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.
/media/bishrelt/content/icon/icon9.png Бишрэлт Групп нь Монгол Улсын санхүүгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан, өөрийн гэсэн өнгө төрхийг үүсгэж, дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гарган ажиллаж байна. Одоогоор бид санхүүгийн зах зээлд олон талт үйл ажиллагааг эрхэлж байна.
Бид үйл ажиллагаандаа санхүүгийн шинэлэг, шилдэг үйлчилгээг тухай бүр нэвтрүүлж, харилцагчаа дээдэлсэн, найрсаг үйлчилгээг улам хөгжүүлэн санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, тэнцвэртэй хөгжил, санхүүгийн дэд бүтцийг зөв зохистой хөгжүүлэхийг зорин ажиллаж байна.