Бишрэлт групп

Цаашид хийх ажлууд

Цаашид хийх ажлууд

Ногоон менежмент

Экологийн тогтвортой байдлыг хангах үүднээс байгаль орчинд хор учруулахгүй, зөв тогтвортой хяналтын систем бий болгон цэвэр үйлдвэрлэл ба ногоон хэрэглээг хөгжүүлэх орчинг бүрдүүлэхэд Бишрэлт групп хувь нэмрээ оруулсаар ирлээ.

Бишрэлт групп нь цаашид өөрийн санхүүгийн байгууллагаар дамжуулан өргөн цар хүрээг хамарсан органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй эко технологийг нэвтрүүлэх, цэвэр үйлдвэрлэл ба ногоон хэрэглээг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрийг зохион байгуулах, санхүүжүүлэх үйл ажиллагааг системтэйгээр хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Нийгэм, Эрүүл мэнд, Эмзэг бүлгийг дэмжих

Нийгэмд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй байгаа ард иргэдэд хүрч үйлчлэхэд чиглэсэн олон талт хөтөлбөрийг дэмжиж ажилладаг. Бид нийгмийн эмзэг давхарга, амьдралдаа алдаж эрх чөлөөгөө хасуулсан хүмүүжигчид, тэдний хамт олонд хүртэл халуун сэтгэлийн гараа сунгахаа ч мартахгүй.

Бишрэлт групп нь гишүүн охин компаниудаараа дамжуулан нийгмийн өмнө хүлээсэн онцгой үүрэг болох нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд асрах төвүүдтэй хамтран ажиллах, Онцгой байдал, гамшгийн үед хэрэглэх эм эмнэлгийн хэрэгсэлийн улсын нөөцийг бэлэн байдалд хадгалж, шаардлагатай үед шуурхай хүргэж, хангах үүргээ ч нэр төртэй амжилттай гүйцэтгэсээр байх болно.

Боловсрол, Соёл урлаг, Спортыг дэмжих

Боловсрол, соёл урлаг, спортын салбарт дэмжлэг үзүүлэх нь бидний үүрэг бөгөөд энэ нь Монгол улсын нийгмийн хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм. Энэхүү үйл ажиллагаа маань Олимпийн наадам, спортын уралдаан тэмцээн, нийгмийн боловсрол, уламжлалт соёл урлаг, дуу хөгжим болох Монголын онцгой өв соёлд голлон анхаарал хандуулан ажилладаг.

Бишрэлт Группийн ажилтнуудын сайн дурын гишүүдээс бүрдэх “Таван цагариг” клуб хамт олныг идэвхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөгжүүлэх зорилгоор жилийн турш спорт, урлагийн арга хэмжээг зохион явуулдаг төдийгүй цаашид ч улс, тив, дэлхийн аврага, олимпын наадамд оролцох баг тамирчдыг дэмжин хамтарч ажиллана.