Бишрэлт групп

Компанийн засаглал

Компанийн засаглал

Даяаршиж байгаа нийгэм, эдийн засгийн өнөө үед бизнес, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд алсын хараатай, удирдлагын шинэ арга барил нэн чухал үүрэгтэй бөгөөд бидний хувьд компанийн "Сайн засаглал"-ын тогтолцоог Группийн удирдлагын бүтцийн бүх түвшинд төлөвшүүлэхэд анхаарч байна.

Компанийн зохистой засаглалаар дамжуулан үндэс угсаа, арьс өнгө, шашин шүтлэг, хэл соёл ялгаатай ч хүн төрөлхтөн хамтдаа эв найрамдалтай, энх амгалангаар зэрэгцэн оршиж хөгжих дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө Бишрэлтийнхэн зохистой хөгжил, хамтын ажиллагааны бодлогоо боловсруулан баталж, нэгдмэл зорилгоор Улс эх орныхоо эдийн засгийн хөгжилд хөдөлгөгч хүч болон ажилласаар байна.

Бишрэлт группийн засаглалын зарчим:

  • Ил тод
  • Үр ашигтай
  • Зах зээлийг дэмжсэн
  • Хууль тогтоомжид нийцсэн

Бид компанийн зохистой засаглалыг хөгжүүлэхдээ:

  • Бизнесийн ёс зүйг дээдлэсэн
  • Хариуцлагатай
  • Найдвартай
  • Ил тод байдлыг хангана