Бишрэлт групп

Бишрэлт Группийн “НЭЭЛТТЭЙ 200 АЖЛЫН БАЙР” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

Бишрэлт Групп “НЭЭЛТТЭЙ 200 АЖЛЫН БАЙР” өдөрлөг 2018 оны 10-р сарын 06-нд Бишрэлт Зочид буудлынDiamond хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Тус өдөр Бишрэлт Группийн охин компаниуд болох Бишрэлт Интернэйшнл ХХК, Бишрэлт Трейд ХХК, Велл март ХХК, Соёмбо даатгал ХХК, Монгол Эм Импекс Концерн ХХК, Бишрэлт ХХК, Бишрэлт Пропертиз ХХК /Сүлд Секюрити ХХК/, Бишрэлт Инженеринг энд констракшн ХХК, Сити молл ХХК-иуд оролцлоо. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд нээлттэй 200 ажлын байрны мэдээллийг хүргэж, 500 гаруй ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүллээ.