Бишрэлт групп

CHICCO брэнд Бишрэлт Их Дэлгүүрт нээлтээ хийлээ

Дэлхий даяар 120 гаруй оронд салбартай 0-8насны хүүхдийн Итали брэнд Chicco нь нярай болон хүүхдэд зориулсан хэрэгсэл, бэлэн хувцас, арьс арчилгаа, эх болон нярайд зориулсан бүтээгдэхүүн, тоглоом, тэрэг зэргийг үйлдвэрлэн гаргадаг, хүүхдэд ээлтэй хамгийн шилдэг брэнд юм.


Монголын хүүхэд багачуудын эрүүл, аз жаргалтай ирээдүйн төлөө найдвартай, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах боломжийг бий болгож Бишрэлт Их Дэлгүүрт 10-р сарын 5-ны өдөр Chicco брэнд албан ёсны нээлтээ хийж, эцэг эхчүүд болон хүүхэд багачуудтайгаа нээлтийн баяраа тэмдэглэлээ.


Эх болон нярайд зориулсан бүтээгдэхүүн, арьс арчилгаа, үс арчилгааг Монгол Эм Импекс Концерн ХК /МЭИК ХК/ эмийн сан болон салбаруудаараа дамжуулан хэрэглэгч та бүхэндээ хүргэдэг билээ. Нээлтийн өдөр Монгол Эм Импекс Концерн ХК, Бишрэлт Их Дэлгүүр хамтран ажиллаж, ирсэн хүүхэд бүртээ бүтээгдэхүүнээрээ бэлэг барьсан юм. Мөн нээлтэнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдээс хамгийн бяцхан хүүхдийг шалгаруулж, 3 болон 6сартай нярай бяцхан үрсдээ Chicco брэндийн тусгай бэлгийг гардууллаа.