Бишрэлт групп

"БРЭНД МЕНЕЖЕР " /Тансаг зэрэглэлийн брэнд/

Нээлттэй ажлын байр

"БРЭНД МЕНЕЖЕР " /Тансаг зэрэглэлийн брэнд/

Үе шат: Өргөдөл

Гүйцэтгэх үндсэн үүрэг



  • Брэндийн бодлого стандартыг хэрэгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэх, төлөвлөгөөг боловсруулах
  • Брэндийн татан авалтыг зохион байгуулах буюу төлөвлөх, захиалга бэлдэх, илгээх, хянах, хүлээн авах 
  • Брэндийг нутагшуулах, хөгжүүлэх, маркетингийн үйл ажиллагааг маркетингийн багийн хамт зохион байгуулах хянах тайлагнах
  • Брэндийн зах зээлийн судалгааг хийж тайлагнах ба өнөөгийн болон хэтийн төлөвийг тодорхойлох
  • Гадаад харилцагч нийлүүлэгчтэй харилцах бүх харилцааг хариуцан ажиллах
  • Хариуцан ажиллаж буй ажилтнуудыг удирдан чиглүүлэх, сургах, хөгжүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээг хийх, багаар ажиллах



Tавигдах шаардлага 



  • Бизнесийн удирдлага, Олон улсын харилцаа/худалдаа, Маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй. /ОУ-н шалгалтын оноотой бол давуу тал болно/
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр бүрэн ажиллах чадвартай. 
  • Судалгаа шинжилгээ, тайлан, тооцоолол, анализ хийх чадвартай
  • Манлайлах, шинийг санаачлах, зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх
  • Дээрх үндсэн үүргүүдийг гүйцэтгэх туршлагын хүрээнд дараах гурван ангилалтай байна:
      • гүйцэтгэх чадвартай байх,
      • гүйцэтгэж байсан туршлагатай байх,
      • мэргэшсэн байх



Нэмэлт мэдээлэл

  • Дэлхийд тэргүүлэгч тансаг зэрэглэлийн брэндүүдийг эх орондоо түгээн таниулах, хэрэглээг нэвтрүүлэх, хэвшүүлэх, соёлыг түгээх үйлсэд нэгдэхийг урьж байна.
  • Таны ур чадвар, эерэг зөв хандлага, хичээл зүтгэлийг бүрэн үнэлж, зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшууллыг санал болгож байна.
  • цалин: 1,500,000 - 4,500,000
  • Гүйцэтгэлийн үр дүнгийн урамшуулал

 Цаашид өөрийгөө хөгжүүлэх, өсөн дэвших бүрэн боломжтой.

Таныг найрсаг, чадварлаг багт хамт олны нэг болон ажиллахыг урьж байна.

 Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот,

 Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 43/1,

  Утас: /+976/ 88053586

Zangia.mn холбоосоор анкет илгээх