Бишрэлт групп

Эх үрсийн баярыг энхрий бяцхан үрстэйгээ хамт “давхар давхар урамшуулал”-тай тэмдэглэн өнгөрүүллээ

Бишрэлт групп болон гишүүн охин компаниуд хамтран 2015 оны 06 дугаар сарын 01-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хүүхэд багачуудтайгаа хамт тэмдэглэж өнгөрүүллээ.


Хүүхэд багачууддаа зориулан тэдний дуртай үлгэрийн баатруудыг урьж, хүүхдийн ордны авьяаслаг сурагчдын урлагын үзүүлбэрүүдийг толилуулан, азтай, авьяаслаг хүүхдүүдэд гарын бэлэг, “Унагалдай" хүүхдийн хадгаламжийн эрхийн бичиг бэлэглэсэн. Мөн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-т зориулан зохион явуулсан “Хөгжилтэй агшин" видео бичлэгийн уралдааны ялагч болсон 13 бяцхан үрсдээ “Унагалдай" хүүхдийн хадгаламж нээх эрхийн бичиг болон гарын бэлэг, өргөмжлөл шагналыг гардууллаа.