Бишрэлт групп

Элэгний өвчлөлийг бууруулахад оруулж буй бодитой хувь нэмэр​

Өнөөдрийн байдлаар энэхүү эм нь 1500 гаруй өвчтөнд хүрч элэгний С вирүсийн эмчилгээнд хэрэглэгдэж байгаа бөгөөд 98-99 хувийн үр дүнтэй байгаад эмч, өвчтөнүүд сэтгэл өндөр байна.

Монгол улсад элэгний өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд 10 хүн тутмийн нэг нь элэгний С вирүсийн халдвартай байдаг гэсэн судалгаа байдаг. С вирүс нь элгийг үрэвсүүлж хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Цочмог халдвар авсан хүмүүсийн 25 хувь нь 6 сарын дотор эдгэрдэг бол 75 хувь нь архаг хэлбэрт шилждэг. Архаг С вирүсийг бүрэн эмчлэхгүй бол цаашдаа элэгний хатуурал, хавдар болон элэгний дутагдалд хүргэх аюултай. Иймд элэгний өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг Монгол Улсын эрүүл мэндийн яам төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Эм Импэкс Концерн нь энэхүү хөтөлбөрт нэгдэж 2016 оны 4-р сарын 29-ны өдөр элэгний С вирүсийг өндөр үр дүнтэйгээр эмчлэх ЛЕДВИР эмийг Монголд албан ёсоор оруулж ирсэн юм ингэснээр элэгний С вирүсийн эмчилгээний зардал 50 хувиар буурч, өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэх таатай боломж бүрдсэн юм.


Өнөөдрийн байдлаар энэхүү эм нь 1500 гаруй өвчтөнд хүрч элэгний С вирүсийн эмчилгээндхэрэглэгдэж байгаа бөгөөд 98-99 хувийн үр дүнтэй байгаад эмч, өвчтөнүүд сэтгэл өндөр байна.