Бишрэлт групп

ЭЛЭГНИЙ С ВИРҮСИЙН ЭСРЭГ ЛЕДВИР ЭМИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ


Монгол Эм Импэкс Концерн, ЭМЯ-тай хамтран элэгний С вирүсийн эмийн эмчилгээний Ледвир эмийг Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдэд үнэ төлбөргүй олгохоор боллоо. Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг бүрэн хөнгөлөн, Ледвир эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байгаа юм байна.

Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд төр болон хувийн хэвшил хамтран элэгний С вирүсийн эсрэг Ледвир эмийг эрүүл мэндийн даатгалаар үнийг тэглэхээр боллоо. Өөрөөр хэлбэл 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд энэхүү эмийг үнэ төлбөргүй авах боломжтой болох юм.

Ledvir_3-161227-84135861520171228161232

Ийнхүү энэ эмийн үнийг тэглэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг бүрэн хөнгөлөн, Ледвир эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байгаа юм.

Munxerdene-161100-83001236920171228161106