Бишрэлт групп

Тагтан дээрх диваажин "Pergola on the Roof" нээлтээ хийлээ

Долоодугаар сарын 21-нд Ялалтын талбайн хажууханд байрлах "Embassy" рестораны дээд давхрын тагтан дээр дуу хөгжим, амттан шимтэн, инээд хөөрөөр дүүрэн нэгэн үдэш болж өнгөрлөө. Энэ бол "Pergola on the Roof"-ийн албан ёсны нээлт юм. Амттай хоол, сайн үйлчилгээ, тав тухтай орчин бүхий энэ газар таны очих дуртай газруудын нэг болно гэдэгт итгэлтэй байна. Зуны дулаахан үдэш шаргал гэрлээр чимэглэсэн том тагтан дээр, амттай хоол зооглон, уух юм шимэнгээ найзуудтайгаа сонирхолтой, хөгжилтэй яриа өрнүүлж сууна гэдэг хамгийн сайхан.


Тэд хамгийн чанартай, амттай, шинэлэг уух зүйлсээр үйлчилдэг. Цэс нь таны өмнө нь амталж байсан хамгийн сайхан коктейль, уух зүйлсээр дүүрэн. Энд зөвхөн танд зориулсан мөчийг мэдэрч, зөөлөн үлээх салхинд тухтай буйдан дээр онцгой уух зүйл шимэн суухад бусад бүх асуудал юу ч биш юм шиг санагдана.

Хүрэлцэн ирсэн хүн бүхэн дуу хөгжимд баясаж, шинэ танил нөхөдтэй болж, цагийг сайхан өнгөрүүлсэн билээ. Хөөрхөн охид, хотын хамгийн "күүл" залуучууд энд цуглаж, шинэхэн нээгдсэн газрын өнгө үзэмжид зурагаа дарж, хэмнэлд тааруулан бүжиж байв. Өөр хаана ч задгай салхинд, үлгэрийн юм шиг гэрлийн дор ийн бүжих боломж байхгүй. Ийм орчинд төрсөн өдөр, бүр хуримын арга хэмжээ зохион байгуулахад гайхалтай сайхан тохирохоор юм билээ.


Аливаа газрын хамгийн чухал зүйл бол хоолны амт чанар байдаг. Харин "Pergola on the Roof" танд хамгийн амттай хоолыг санал болгож байна. Тэдний тахианы шарсан мах, шинэ ногооны салат болон шинэхэн түрс салахын аргагүй сайхан амттай байсан. Цадсан мэт санагдах ч улам ихийг амтахын тулд тавган дээрээ овоолохоос өөр аргагүй. Буйдан, хоолны ширээ хоёрын хооронд бяцхан жим татах шахсан гэдгээ нуулгүй хэлье. Та энэ тагтан дээр онцгүй сэтгэгдэлтэй үлдэх аргагүй. Бүгд хамгийн цэвэрхэн орчинд бэлтгэгдэж, мэргэжлийн зөөгчдөөр дамжин таны өмнө ирэх болно. Сайхан хоол идсэн байхад цаг хугацаа маш таатай өнгөрдөг. Ер нь тэр орой тэр чигтээ л өег, цаанаа л сэтгэл хангалуун байсан юм.




Нээлтийн үйл ажиллагаан дээр AM-C & Siente нар хүрэлцэн ирж дуу хөгжмийн давалгааг эхлүүлсэн бөгөөд дуучин Амраа өөрийн "Farewell" болон "Take Me There" дуунуудаа дуулж, зочдоор дүүрэн дээвэр дуу хөгжмөөр бялхсан юм. Тэдний хөгжмийн дуугаралт маш сайн бөгөөд дуучид, амьд хөгжмийн хамтлаг, DJ гээд хэн ч өөрийн бүтээлээ толилуулах боломж бүхий орон зайтай. Тэрхүү орой зайг тойрон, тун эвтэйхэн байрлуулсан сандал ширээнүүд нь хүн бүхэнд таныг хангалттай харах, сонсох боломж олгожээ.


DJ UNA өөрийн сэтийг тавьснаар уур амьсгал улам эрч хүчтэй болж, залуучууд ч бүжиглэж эхэллээ. Суудал, ширээнүүд бүгд хэт ойрхон биш учир явах, бүжиглэх зэрэгт ямар ч асуудал байгаагүй! Дор дороо хэмнэлд уусан бүжих залуус энэ тагтан дээр яг л ертөнцөөс тасарч, өөрсдийн нэг ертөнцөд ирсэн мэт эрх чөлөөтэй байж чадаж байв.



Нээлтийн үеэр олон сонирхолтой арга хэмжээ, тэмцээн уралдаан болж, ялагчдаа шагнан, цагийг хөгжилтэй өнгөрүүлж чадсан билээ.



Дулаан уур амьсгал, сайхан хоол, задгай талбай, шаргал гэрлээр дүүрсэн, сайхан үзэмж бүхий энэ газар хотын А бүсэд буюу Ялалтын талбайн хажууд байрлах "Embassy" рестораны хоёр давхрын тагтан дээр байрлаж байна. Эргэн тойрноо бүрэн дүүрэн ажих боломжтойгоос гадна дээр түгэх мянга мянган одод, сар, хотын гэрэл гээд та энэ бүхнийг өмнө нь зөвхөн кино дээрээс л харж байсан байх.



Нар жаргах болон жаргасны дараах үзэмж хамгийн сайхан нь. Шаргал гэрлээр дүүрсэн тагтан дээр, ширээ болгон дээр тавьсан лааны гэрэлд дотно хүмүүстэйгээ яриа өрнүүлэхийн зэрэгцээ сонирхолтой дүүжин сандлууд дээр амарч болно. Гартаа уух юм бариад, зөөлөн дэртэй дүүжин сандал дээр суунгаа орчныг тольдож байна гээд та төсөөл дөө. Би үүнээс илүү зуны оройг төсөөлж чадахгүй.



Тагтны гэрэл унтрахад зөвхөн лааны бүдэг гэрэл орчныг бүхэлд нь гэрэлтүүлж, зөөлөн хэмнэлтэй аялгуу эгшиглэн, тагтны эргэн тойрныг ажиж болмоор. Хоорондоо л хэлэлцэх нууцхан яриагаа энд л дэлгэж болмоор.



Хүсвэл өөрийн уран бүтээлийг толилуулж, бүжиглэн, найз нөхөдтэйгөө уулзаж, кино үзэн, янз бүрийн баярт үйл явдлаа тэмдэглэх гээд өөрийн хүссэн бүхий л зүйлийг хийх боломжтой энэ газар та гэртээ байгаа юм шиг л тухлах боломжтой. Зөөгч, бармен бүхнийг хүслээр тань хийж, дээд зэргээр үйлчлэх учир танаас шалтгаалах ямар ч асуудал, стресс энд үгүй. Өнөө л нэг дөрвөн хана, байдаг л нэг үйлчилгээ бүхий газруудаас шинэлэг, онцлог, бүр хол илүү давсан үйлчилгээ бүхий энэ цоо шинэхэн газар таны очих дуртай газар болно гэдэгт би итгэлтэй байна.


Холбоо барих утас: 313784

Фэйсбүүк хуудас: "Pergola on the Roof"