Бишрэлт групп

Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтэстэй хамтран “Бишрэлт пропертиз” ХХК нь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хичээл, сургалтыг амжилттай зохион байгууллаа

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Бишрэлт группийн нийт нэгдлийн оролцогч компаниудын ажилтнуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хичээл, сургалтыг Нйислэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтэстэй хамтран “Бишрэлт пропертиз” ХХК нь амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар:

  • Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай
  • Галын аюулгүй байдлын тухай
  • МУ-Н ЗХТХуулийн холбогдох заалтууд гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гарсан түймрийн тоо баримтууд
  • Гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар сургалтууд орсон юм.