Бишрэлт групп

“Намрын ногоон өдрүүд-2016”

Жил бүр уламжлал болсон “Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн үзэсгэлэн худалдаа 2016 оны 9 дүгээр сарын 26 – 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болсон.

Өдөрлөгт органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хөтөлбөрт хамрагдаж зээл авсан манай банкны харилцагч аж ахуй нэгж, иргэдийг оролцууллаа. Тус өдөрлөг нь хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой юм.