Бишрэлт групп

Монгол Эм Импэкс Концерн чихрийн шижин өвчний хөлний хүндрэлийн эсрэг эмчилгээг Монголд нэвтрүүллээ

Чимээгүй тахал хэмээн нэрлэгдээд буй чихрийн шижин өвчин, түүнээс шалтгаалах хөлний шархны хүндрэл Монгол улсад сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Хөлний шархны хүндрэл нь хувь хүний болон гэр бүлийн эдийн засаг, эрүүл мэндэд асар их хохирол учруулдаг бөгөөд хөлөө тайруулж, эрхтэн дутуу болох, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг эрсдлийг ч дагуулдаг юм.

Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Куба улсын Биотехнологийн хүрээлэнтэй хамтран дэлхийн 30 гаруй улсад энэ төрлийн өвчний эмчилгээнд голлон хэрэглэгддэг Хеберпрот-П бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Та энэхүү бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн лавлах 1800-1923 дугаарын утаснаас лавлаарай.