Бишрэлт групп

МОНГОЛ ЭМ ИМПЭКС КОНЦЕРН НИЙСЛЭЛИЙН ДЭЭД ШАГНАЛ "ХАНГАРЬД ОДОН"-Р ШАГНАГДАВ

Монгол Эм Импэкс Концерн өнгөрөгч 9 дүгээр сарын 27-ны өдөр 95 жилийн түүхт ойн баярын хурлаа амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Эм Импэкс Концерны нийт хамт олон, үе үеийн ахмад ажилтнууд болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Баярын хурлын үеэр олон ажилтнууд хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж шагнал гардсанаас гадна НИТХ-ын дарга С.Амарсайхан хүрэлцэн ирж Монгол Эм Импэкс Концерныг нийслэлийн дээд шагнал "Хангарьд одон"-р шагнасан нь баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал болсон юм.

#Амьдралыг Тэтгэсэн 95 Жил - Монгол Эм Импэкс Концерн