Бишрэлт групп

Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох Энтрепренерээр шалгарлаа


МҮХАҮТ-аас оны шилдэг компани, ААН-үүдээ шалгаруулдаг “Энтрепренер-2017” арга хэмжээ өнгөрөгч баасан гараг буюу 12-р сарын 22-ны өдөр болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд Монгол Эм Импэкс Концерн “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох Энтрепренер”-ээр шалгарч шагналаа гардан авсан юм.Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагынхаа хувьд хийж хэрэгжүүлсэн олон чухал ажлууд, эдийн засгийн үр өгөөж бүхий төсөл хөтөлбөрүүд нь хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй нярайн эндэгдэл, халдварт өвчин, элэгний өвчлөл зэрэг эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй нийгмийн хариуцлагын хүрээнд олон чухал ажлуудыг санаачлан хэрэгжүүлж түүгээрээ үнэлэгдэн “Оны онцлох Энтрепренер”-р шалгарсан нь Монгол Эм Импэкс Концерны хамт олны хувьд баяртай үйл явдал боллоо.

25586924_2046201835663994_3704110074284037301_o