Бишрэлт групп

Даатгалын ач холбогдлыг сурталчлах өдөрлөг- сургалт

2016 онд нийтдээ 5 сая гаруй төгрөгийн санхүүжилт бүхий өргөн хэмжээний сургалт, танилцуулгын ажлыг орон даяар зохион байгуулсны дотор харилцагчид болон даатгалын ажилтнуудыг хамруулсан 7 хоногийн нэгдсэн сургалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. 42-р сургуулийн сурагчдыг авто осол гэмтэлээс хамгаалахын тулд SCHOOL POLICE хөтөлбөрийг ивээн тэтгэсэн бөгөөд ар гэрийн боломж тааруу хүүхдүүдийг үнэгүй гэнэтийн ослын даатгалд хамрагдуулах ажил зохион байгуулж хийж гүйцэтгэсэн.