Бишрэлт групп

Бишрэлт Пропертиз ХХК-ын тухай

Бишрэлт Групп анх 1994 онд “Бишрэлт” ББХК нэртэйгээр худалдаа үйлчилгээний чиглэлээр байгуулагдсанаас хойшхи 19 жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж 17 охин компани, 1700 гаруй ажилтантай Монгол улсын томоохон группийн нэг боллоо. Тус Групп дунд хугацааныхаа нийгмийн хариуцлагын бодлогыг тодорхойлж, дэлхий дахинаа төдийгүй Монгол улсад тулгараад буй байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, нийгмийн өмнө тулгараад байгаа ядуурал, ажилгүйдэл, экологийн асуудлуудыг зохистой байдлаар шийдвэрлэх арга зам, чиглэлийг удирдлага болгон ажилладаг. Дэлхийн мэдээлэлжсэн эринтэй хөл нийлүүлэн бизнесийн удирдлагын менежментийг үйлдвэрлэл, үйлчилгээндээ нэвтрүүлж, хэрэглэгчээ дээдэлсэн соёлтой, шуурхай үйлчилгээг хүргэх, мэдлэгт суурилсан, мэдээллийн нээлттэй орчинг эрхэмлэн байгууллагынхаа дэд бүтэц, мэдээллийн технологийн хөгжилд онцгой анхаарал хандуулан, дэлхийн хэмжээний брэнд техник, технологи, програм хангамжуудыг өөрийн үйл ажиллагаандаа бүтээлчээр нэвтрүүлэн ажиллаж байна. Бишрэлт Групп Нэгдсэн Үндэстний Байгууллагын Даян дэлхийн гэрээнд 2004 онд нэгдэн орсноор, үйл ажиллагаандаа өөрийн тодорхойлсон үзэл баримтлалаа хариуцлагатай мөрдөн, нийтэд түгээн мэдээлж ажиллах болсон. Группийн үйл ажиллагаа, улсын төсөвт төлсөн татварын үзүүлэлтээрээ тэргүүлэн ажилласны үр дүнд Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 2004, 2005, 2006, 2008, 2010, 2011, 2012 оны Монгол улсын Шилдэг аж ахуйн нэгж, 2007 онд Монгол улсын Шилдгийн шилдэг аж ахуйн нэгж, ТОР-100 аж ахуйн нэгжид 10 жил дараалан шалгарсан нь Монгол Улсын Үндэсний тэргүүлэх компанийн байр сууриа бататган хадгалж буйн нэг илрэл юм. Бид дараах найман салбарт үйл ажиллагаа явуулж байна. Банк санхүү – Капитал банк -Капитал Маркет Корпораци ХХК Үл хөдлөх хөрөнгө, түүний менежмент - Бишрэлт Пропертиз ХХК Үйлдвэрлэл – Юнико ХХК - Юнико констракшн ХХК - Монгол Мах Экспо ХК - Долфин ХХК Барилга, зам тээвэр – Бишрэлт инженеринг энд констракшн ХХК - Эрдэнэ Зам ХК Хүнсний худалдаа түгээлт – Бишрэлт Трейд ХХК - Веллмарт ХХК Эрүүл мэнд, эмийн салбар - МЭИК ХХК Брэндийн дистрибютер - Бишрэлт Косметикс энд Фэйшн ХХК Үйлчилгээ – Бишрэлт ХХК - Ривер Вич зочид буудал, амралтын газар - Embassy ресторан - Embassy караоке, биллиард гэх мэт.

Вэб хуудас: http://bishreltproperties.mn/
Харилцах утас: 8900-3445, 8903-3445, 8904-3445
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Тээвэрчдийн гудамж 39, МЭИК байр 105 тоот Улаанбаатар-14252