Бишрэлт групп

“Бишрэлт групп" хөгжлийн бэрхшээлтэй шилдгийн шилдэг авьяаслаг хүүхдүүд"-ийг баярлууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй шилдгийн шилдэг авьяаслаг хүүхдүүдийг шалгаруулах “Хатан дуулал-2018” урлагийн их наадам өнөөдөр боллоо. Монголын хүүхдийн ордонд болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хатан дуулал” ТББ, “Бишрэлт групп"-тэй хамтран энэ жилийн наадмыг амжилттай зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Ц.Оюунбаатар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шилдгийг шалгаруулах урлагийн наадмыг энэ удаа дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөртөө итгэлтэй, нийгмийн бүрэн эрхт гишүүн болон төлөвшихөд тэдний урлагийн боловсрол мэдрэмж ач холбогдолтой. Энэ тэмцээнийг ивээн тэтгэж хамтран зохион байгуулсан “Бишрэлт групп", БСШУСЯ болон оролцож буй нийт хүүхдүүд тэдгээрийн аав ээжүүдэд талархал илэрхийлж амжилт хүсье гэж хэллээ.

Тэмцээнд оролцогч хүүхдүүд дуу, хөгжим, бүжиг, жүжигчилсэн үзүүлбэр, фантамимо зэрэг урлагийн үзүүлбэрээр авьяас чадвараа сорив.

 “Бишрэлт групп" нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Хатан дуулал-2018” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн урлагийн наадмыг ивээн тэтгэсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлэх, тэд ч бусдын адил дуулж бүжиглэдэг, урлагт хайртай гэдгийг энэ наадмаар дамжуулан олон нийтэд хүргэж байна. Бишрэлт групп нь цаашид ч энэ буянтай арга хэмжээг хамтран зохион байгуулж, ивээн тэтгэгчээр ажиллах болно гэв.