Бишрэлт групп

Бидний оролцооvv

Бидний оролцооvv

Ногоон менежмент

Бид ирээдүй хойч үедээ ногоон ирээдүйг өвлүүлэх, байгаль орчноо хамгаалах нийгмийн сайн сайхан үйлсийн төлөө олон жилийн турш шат дараатай, үр өгөөжтэй олон ажлуудыг хариу нэхэлгүй, шантарч буцалгүй тууштай хэрэгжүүлж ирсэн.

Бид 2012 оноос Органик Монгол хөтөлбөрийг дэмжин “Органик Монгол бичил зээлийн ногоон хөтөлбөр”, “Эсгий эдлэлийн загварын уралдаан” үзэсгэлэн “Ногоон оффис” аян, “Халуун Сэтгэл Аян” цус хандивлах сайн дурын аян, “Органик ба ногоон бүтээгдэхүүн” “Намрын ногоон өдрүүд” хөтөлбөрүүдэд амжилттай оролцож, зохион байгуулж, санхүүжүүлж ирсэн.

Байгаль орчиноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүссэн хүн бүрийг “Иргэн бүр 1м.кв зүлэгжүүлэлт” аянд нэгдэхийг уриалан дуудаж олон наст ногоон зүлэг тарьж, богино хугацаанд 2 сая хавтгай дөрвөлжин метр талбайг ногоон дэвсгэр болгосон ба Монгол улсын сүүлчийн хаан Богд Жавзандамба хутагтын ордон музейн гадна талбайг эко цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлж мод бут тарьсан нь ногоон байгууламж, байгаль дэлхий, хүрээлэн буй орчны тохижилт, тэр дундаа өнөөгийн бидэнд нүүрлээд байгаа цөлжилтийн эсрэг үйл хэрэгт зохих их хувь нэмрээ оруулсаныг илтгэж байна.

Нийгэм, Эрүүл мэнд, Эмзэг бүлгийг дэмжих

Бишрэлт групп хэдий бизнесийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ч нийгэмд тулгамдсан бэрхшээлтэй олон асуудалд нухацтай хандан, түүнийг шийдвэрлэхэд гар бие оролцож, хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулан ажилладаг.

Бишрэлт Групп нь Монголэмимпэкс концерн ХХК-иар дамжуулан нийслэлийн нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгцээтэй эм, бараагаар тусламж үзүүлэн, нийслэлийн хүүхэд асрах төв, эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигчдэд витамин, бусад шаарлагатай эм тариагаар хангах зэрэг шат дараатай ажлууд хийгдэж ирсэн. Үндэсний хэмжээнд элэгний өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг Монгол Улсын эрүүл мэндийн яамтай хамтран 3 дах жилдээ амжилттай зохион байгуулж байна. Иргэдэд эм, бэлдмэлийн зөв мэдээлэл өгөх, эмийн зохистой хэрэглээг дэмжих, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх үүднээс хүмүүс Эрүүл мэндийн технологи үзэсгэлэнг жил бүр ивээн тэтгэж ажилладаг.