Бишрэлт групп

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ШУУХНАА ТҮҮНИЙ ШАЛТГААН


Нярай болон бага насны хүүхдэд ханиад шуухнаа нь хамгийн элбэг тохиолддог өвчлөл юм. Бага насны хүүхэд жилдээ дунджаар 6 удаа ханиад шуухнаа хүрдэг ба энэ нь дархлаа бүрэлдэн тогтож буй тул хэвийн үзэгдэл юм. Шуухнааны гол эмгэг явц нь хамрын салстын үрэвсэл бөгөөд ихэвчлэн вирүсээр үүсгэгддэг. Хэрвээ шуухнааг эрт эмчилж хамарт үүссэн бохирдлыг тогтмол сайтар цэвэрлэхгүй бол хуримтлагдсан нус нь нян үржих таатай орчин болдог бөгөөд эхэндээ шингэн усархаг байсан бол хэсэг хугацааны дараа өтгөрч идээрхэг болж яваандаа хатаж амьсгалахад улам хүндрэлтэй болгодог. Энэ нь цаашдаа хүндрэл /дунд чихний үрэвсэл, гайморит буюу хамрын дайвар хөндийн үрэвсэл, бронхит г.м./ үүсэх суурь болж болдог. Зарим үед хүүхдийн нус нь гоожихгүй мөртлөө ханиалгаад байдаг. Үүний нэг шалтгаан нь дайвар хөндийн үрэвсэл юм. Хамрын болон духны дайвар хөндийнүүд нь хамрын хөндийн дээд хэсэгт нээгддэг. Хэрвээ хүүхдийн хамрын бохирдлыг байнга цэвэрлэж байхгүй бол энд үүссэн шүүрлүүд нь хамрын нүхний зүг гадагшаа гарахын оронд хамрын хөндийн ар ханыг даган хоолой руу урсах хандлагатай байдаг. Ийнхүү хоолой руу урссан шүүрэл нь хүүхдийг ханиалгуулдаг. Хүүхэд хэдий бага байна хоолойнд нээгддэг дунд чих хоолойг холбосон суваг тэр чинээгээр богино байдаг. Иймд хоолой руу урссан шүүрэл нь ханиахад хэнгэрэгийн хөндий рүү шахагдан дунд чихний үрэвсэл үүсгэдэг. Хүүхдийн хамрын бохирдлыг тогтмол зайлуулж хамрын хөндийг цэвэр байлгаснаар антибиотикийн хэрэглээ болон хэнгэрэг цоолж идээг гадагшлуулахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Нярай хүүхэд хамар нь битүү байхад хөхөө хөхөж чаддаггүй, амаараа амьсгалж чаддаггүй бөгөөд зөвхөн хамраараа амьсгалдаг тул хамрыг сайтар цэвэрлэх нь тэдний хувьд онцгой чухал юм. Хэрэв хамраараа амьсгалж чадахгүй бол хүнд хэлбэрийн амьсгалын дутагдалд орох аюултай. Том хүүхдэд ч гэсэн хамраараа амьсгалж чадахгүй байдал нь биеийн байдал тавгүйтэхэд хүргэдэг. Амьсгалын дутагдал болон хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эмч болон эцэг эхийн хамгийн эхний даалгавар бол хамарт хуримтлагдсан нус, бохирдлыг тогтмол, үр дүнтэй цэвэрлэх юм. Том хүүхэд нусаа өөрөө нийж чадах боловч нярай болон бага насны хүүхэд нийж чаддаггүй тул нус бохирдлыг сорж зайлуулах шаардлагатай байдаг. Гараар баздаг болон амаар сордог сорогчийн хувьд үр дүн нь төдийлөн хангалттай байдаггүй. Харамсалтай нь автомат сорогч нь зөвхөн эмнэлэгт байдаг тул өдөртөө олон удаа ашиглах боломжгүй байдаг. Гэтэл хүүхдийн хамрын нус, бохирдлыг том хүн ханиад хүрэхдээ хэдий олон нийж гадагшлуулах шаардлагатай байдаг төдий удаа соруулах шаардлагатай болдог.

Zurag_1

Гэртээ хэрэглэх боломжтой тоос сорогчинд холбодог хамар цэвэрлэгч нь үүнд төгс тохирсон шийдэл юм.

Хамар цэвэрлэгчийг хэрэглэхэд доод насны хязгаар гэж байхгүй бөгөөд дөнгөж төрсөн нярайн хамрын бохирдлыг соруулж болох ба соруулах ч шаардлагатай юм. Насны дээд хязгаар гэж мөн байхгүй, хичнээн хүүхэд хамрын бохирдлоо өөрөө нийж чадаж байгаа мэт харагдсан ч хамар цэвэрлэгч хэрэгслийг хэрэглэх нь илүү үр дүнтэй байх магадлалтай. Сорогч нь хамрын салстыг гэмтээхгүй гэдгийг олон улсын эмнэлгүүд эмнэлзүйн судалгааны дүнд баталсан, учир нь тоос сорогчийн хүчээр бус түүний тусламжтайгаар сордог болно. Сорогч нь соролтын хүчээ өөрөө тохируулдаг. Нэлээн хэдэн өдөр, долоо хоногоос удаан үргэлжилсэн шуухнааны үед эмчид хандах шаардлагатай. Учир нь харшил, хамрын тунгалагийн булчирхайн томролт болон бусад төрлийн хүндрэл байгаа бол оношлон эмчлэх шаарлагатай. Шуухнааны үед нус соруулахаас гадна хамрын дусаалга, үрэвслийн эсрэг эмчилгээ болон витаминууд хэрэглэх шаардлагатай байж болно.

Хэрэв нарийн мэргэжлийн эмч зөвлөөгүй бол антибиотик хэрэглэх шаардлагагүй.

Монгол Эм Импэкс Концерн бага насны хүүхдийн хамрын бохирдол, түүнээс үүдэлтэй элдэв хүндрэлд зориулж хүүхдийн хамар цэвэрлэгч хэрэгслийг худалдаанд нэвтрүүлж байна. Энэхүү бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээний тоос сорогчинд холбож хэрэглэдэг бөгөөд Унгар улсад үйлдвэрлэгдэж эмнэлзүйн туршилтаар бүрэн баталгаажсан бүтээгдэхүүн юм. Хүүхдийн хамар цэвэрлэгч энэхүү хэрэгсэл нь дараах давуу талуудыг өөртөө агуулсан.

  • Унгар улсад үйлдвэрлэгдсэн
  • Хүүхдийн эмч нар болон Чих хамар хоолойн эмч нарын зөвлөж буй бүтээгдэхүүн.
  • Европын холбооны чанарын шаардлага хангасан
  • Тоос сорогчийн хүчин чадлаас шалтгаалахгүй тогтмол хүчээр жигд сордог.
  • Сорогч хошууны толгой хэсэг нь хэрэглэхэд аюулгүй, зөөлөн материалаар хийгдсэн.
  • Таван хэсэг болгон салгаж болох бөгөөд цэвэрлэхэд маш хялбар.
  • Усанд буцалгаж эсвэл зориулалтын шингэнээр ариутгах боломжтой /хамар цэвэрлэгчийн бүх хэсэг дулаанд тэсвэртэй материалаар хийгдсэн/.
  • Эрүүл мэндэд хортой бодис агуулаагүй.
  • Өндөр чанарыг боломжийн үнээр хэрэглэгчиддээ санал болгож байгаа.
  • 2014 онд Унгарын шилдэг бүтээгдэхүүн шагналыг авсан

Та энэхүү бүтээгдэхүүнийг Монгол Эм Импэкс Концерны Улаанбаатар хотын болон орон нутгийн 21 аймгийн салбаруудаас худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн лавлах 1800-1923 дугаарын утаснаас лавлана уу.